Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хонг Конг - Тайланд

   Хонг Конг хот нь БНХАУлсын муж улсуудын нэг бөгөөд ойролцоогоор 7 сая гаран хүн амтай, хүмүүс нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Голлох аялал жуулчлалын газрууд нь Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг болно. Хонг Конг хотын замын хөдөлгөөний дүрэм нь Англи, Япон улстай ижил буюу манай улсын замын дүрмээс эсэргээрээ үйлчилдэг тул зам гарахдаа болгоомжтой байх. Голлох худалдааны гудамж: МонгКок Сой гудамж /旺角港豉油街-mongkok soy street/, Монгкок Сай юүн чой гудамж /旺角西洋菜街-Mongkok Sai Yeung Choi street/, Цим Ша Цуй кэнтон рөүд / 尖沙咀广东道-tsim sha tsui canton road /, Цим Ша Цуй пэкин рөүд /尖沙咀北京路-tsim sha tsui peking road/. Хонг Конгийн  валют Хонг Конг доллар /HKD/,  1 HKD = 233 төгрөг орчим. Такси 20НК доллараас эхэлдэг. Нэг км тутамд 20НК доллар нэмэгдэж явдаг. Өөрөөр хэлбэл та таксинд суугаад 1 км явахад 40НК доллар, 2 км явахад 60НК доллар болно. Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн багадаа 4НК доллараас эхэлдэг. Түргэн тусламж, Цагдаагийн хэлтэс, Гал команд гэх мэт бүх утасны дугаар нь:  999

   Тайланд нь маш халуун уур амьсгалтай, далайн эргийн орон юм. Уур амьсгалаасаа шалтгаалаад халуун ногоо болон далайн амьтан голцуу иддэг. Ойролцоогор 63 сая гаран хүн амтай, хүмүүс нь Тай болон Англи хэлээр ярьдаг. Лади Бой шоу болон Тай массажаараа алдартай. Голлох зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн нь торго бүс, арьсан эдлэл, алт зэрэг болно. Голлох худалдааны гудамж: ЭмБиКэй /MBK/, Сиам Парагон /Siam Paragon/, Чатучак Маркет /Chatuchak Market/. Тайландын валют Тайланд Батт /BHAT/ хэрэглэдэг, 1 BAHT  = 56 төгрөг орчим. Такси 35Baht-c эхэлнэ. Хоёр км тутамд 35Baht нэмэгдэж явдаг.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-03-14, 2017-04-18, 2017-05-09, 2017-06-13, 2017-07-18, 2017-08-22, 2017-09-19
Үнэ
1,650,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Хонг Конг, Тайландад 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 16-аас дээш хүнтэй групп үнэ болно
  • Аяллын зардалд багтаагүй:
  • Олон улсын нислэгийн тийз таксын хамт
Улаанбаатар - Хонг Конг - Бангкок

Өдөр 1: Улаанбаатар - Хонг Конг - Бангкок. 

Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд цугларч МИАТ -ын шууд нислэгээр Хонг Конг хотыг зорино. Ойролцоогоор 4 цагийн дараа Хонг Конгийн Олон Улсын  нисэх онгоцны буудал дээр бууна. Дараа нь үргэлжлүүлэн Тайланд улсын нийслэл Бангкок хотруу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Бангкок хотод газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч зочид буудалд хүргэж үйлчилнэ. Ингээд зочид буудалдаа байрлан амарна.

-/-/-
 
Бангкок - Паттаяа

Өдөр 2: Бангкок - Паттаяа . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Бангкок хотын аяллаа эхлүүлнэ. Хаш Бурханы Сүм, Үе үеийн эзэн Хаадуудын амьдарч байсан Сүрлэг Ордон Музейг үзэж сонирхоно. Энэхүү алдарт цогцолбор музей нь нийт 218400 кв метр талбайг эзлэх бөгөөд Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг тэр чигт нь илэрхийлж байдаг хийц, загварын хувьд маш гоёмсог, алтаар бүрсэн ордонуудаар хүрээлэгдсэн цогцолбор юм. Мөн Тайланд улсын эртний найман Хааны аж төрж байсан ордонг тэр хэвээр нь хадгалан үлдсэн үнэт өвийн нэгд зүй ёсоор ордог ажээ. Дараа нь Арьсан Эдлэлийн дэлгүүр болон Үнэт Эдлэлийн дэлгүүрээр зочилж, хүсвэл худалдан авалт хийх боломжтой. Ингээд Паттаяа хотын зүг хөдөлнө.  Замдаа заан унана. Орой нь Тай массажинд орж, алжаал тайлна. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Паттаяа

Өдөр 3: Паттаяа. 

Өглөөний цайны дараа алдарт Алтан Элс арал руу явж амарна. Энд та усанд шумбан, наранд биеэ шарж, элсэн дээр тоглон, завиар зугаалах гэх мэт өөрийн хүссэнээр амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Орой нь Тайландын алдартай Lady Boy шоуг үзэж сонирхоно. Энэхүү шоу нь Тайландад төдийгүй Дэлхийд алдартай шоу бөгөөд Тайландад ирсэн жуулчин заавал очиж үздэг аж. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой/
 
Паттаяа

Өдөр 4: Паттаяа. 

Энэ өдөр чөлөөт өдөр. Та дэлгүүр хэсэх, далайн эрэг дээр наранд биеэ шарах гэх зэргээр хүссэнээрээ энэ өдрийг өнгөрүүлэх боломжтой. /Чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Паттаяа - Бангкок

Өдөр 5: Паттаяа - Бангкок. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын зүг хөдөлнө. Замдаа Дунба цэцэрлэгээр зугаалж, бяцхан зааны тоглолт үзэн хөгжин баясна. Ингээд Бангкок хотод ирээд үзэсгэлэнт ЧаоПрая голоор  завиар зугаална. Уг гол нь нийт 1352 км урт үргэлжлэх бөгөөд Эх далайтай шууд холбогддог байна. Урьд нь уг голоор дамжин Тайландчууд аж амьдралаа залгуулан өдий хүрсэн бөгөөд энэхүү голоороо маш их бахархдаг аж. Ингээд энэхүү алдартай голоор завиар зугаалж, бяцхан урлагийн тоглолт үзэн үдшийн зоог барина. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бангкок - Хонг Конг

Өдөр 6: Бангкок - Хонг Конг. 

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын нисэх онгоцны буудал хүргүүлнэ. Энэ өдөр Бангкокоос Хонг Конг руу ниснэ. Ойролцоогооор 4 цагийн дараа газардана. Энэ үед орон нутгийн англи хэлтэй хөтөч, жуулчны автобусаар угтан авч буудалд хүргэж үйлчилнэ. Буудалдаа ирээд байрлан амарна. /буудалдаа ирээд чөлөөт цаг орон нутгийн хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Хонг Конг

Өдөр 7: Хонг Конг . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд тогтсон цагт буудалдаа цуглан нийтийн унаагаар Диснэйлэнд хүргүүлнэ. Энд та өдөржин тоглож наадсаны дараа тогтсон цагт унаагаар буудалдаа хүргүүлнэ. Буудалдаа ирээд байрлан амарна.

өглөө/-/-/
 
Хонг Конг - Улаанбаатар

Өдөр 8: Хонг Конг - Улаанбаатар . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт онгоцны буудал хүргүүлнэ. Ингээд Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно.

өглөө/-/-/