Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хонг Конг

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-04-04, 2017-04-18, 2017-05-09, 2017-05-23, 2017-06-01, 2017-06-13
Үнэ
2,500,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Ирж очих нислэгийн тийз, таксийн хамт
  • Хонг Конг 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 15-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Хонг Конг

Өдөр 1: Улаанбаатар - Хонг Конг. 

Энэ өдөр тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Хонг Конгийн Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч өдрийн хоолонд орно. Дараа нь Хонг Конгийн алдарт Викториа Пык уулан дээр гарч хотыг бүхэлд нь харан, өвөрмөц тогтоц бүхий үзэмжийг нь бахдан биширнэ. Үүний сацуу Оддын гудамжтай зэргэлдээ орших Цагтай Асар хэмээх эртний барилга, төрөл бүрийн урлагийн арга хэмжээ зохиогддог Цин Ша соёлын ордон зэргийг үзэж сонирхоно. Ингээд орой нь усан онгоцооор зугаалж, Хонг Конг хотын шөнийн үзэмжийг үзэж, сонирхоно. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

-/өдөр/орой
 
Хонг Конг

Өдөр 2: Хонг Конг. 

Өглөөний цайны дараа Хонг Конг хотын урдаа барьдаг соёл амралтын хүрээлэнгийн нэг болох Далайн Паркаар зугаална. Энд та кабель тэргээр зорчин уг паркийн үзэмжийг дээрээс нь бүхлээр нь харж сонирхохоос гадна далайн хав болон дельфиний тоглолтыг үзэх болно. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/-
 
Хонг Конг

Өдөр 3: Хонг Конг. 

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. /Чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Хонг Конг - Улаанбаатар

Өдөр 4: Хонг Конг - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Хонг Конгийн Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ойролцоогоор дөрвөн цагийн дараа Улаанбааатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-