Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Ордос - Хөх хотын аялал /автобусаар/

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-09-19
Үнэ
650,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Замын Үүд – Эрээн – Ордос – Хөх хот ирж очих автобусны билет
  • Ордос, Хөх хотод зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Орон нутгийн Монгол хэлтэй хөтөч
  • Энэ үнэ нь 25-с дээш групп үнэ болно

Өдөр 1: Улаанбаатар - Замын Үүд. 

Энэ өдөр орой Улаанбаатар хотоос Замын үүд руу хөлгийн жолоо зална. Замдаа автобусандаа хонож очно. /замын хүнсээ өөрсдөө бэлдэж явна. /

-/-/-
 
Замын Үүд - Саальчин

Өдөр 2: Замын Үүд - Саальчин. 

Өглөө хил онгойх үед Замын Үүдэд ирнэ. Ингээд хил гаран Эрээн хот дээр өдрийн хоол идээд Саальчин хот руу явна. Ойролцоогоор 7 цаг гаран явсны дараа хүрнэ. Ингээд оройн хоолондоо ороод буудалдаа байрлан амарна.

-/өдөр/орой
 
Саальчин - Ордос

Өдөр 3: Саальчин - Ордос. 

Өглөөний цайгаа уусны дараа жуулчны автобусандаа суун хотоос 40 км зайд орших Вантун Усан паркаар зугаална. Ойролцоогоор 2 цаг болсны дараа Чингисийн Онгон /60км/ хэмээх аялал жуулчлалын цогцолбор газар хүрнэ. Энд та тухайн үеийн Чингисийн өргөө, агт морь, албад цэрэг зэрэг үзмэртэй танилцаж, түүхийн хотхоноор зугаална. дараа нь Канба шинэ дүүргээр дайран гарч хотын үзэмжтэй танилцана. Оройн нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Ордос - Хөх хот

Өдөр 4: Ордос - Хөх хот. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд цэвэр төвд маягийн шарын шашны хийд болох Бадгар сүмээр /100км/ зочилно. Өдрийн хоолны дараа Хөх хот руу буцна. Ойролцоогоорр 3 цаг гаран явна.  Хөх хотод ирээд чөлөөт цаг. Зочин өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. Орой хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Хөх хот - Эрээн - Замын Үд - Улаанбаатар

Өдөр 5: Хөх хот - Эрээн - Замын Үд - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Өвөр Монголын Музейгээр аялна. Өвөр Монголын Музей нь ӨМӨЗОрны цорын ганц Улсын нэгдүгээр зэргийн музей бөгөөд 1957 оны 5 сарын 1-ны өдөр байгуулагдсан юм. Энэхүү музейгээр зочилсон гадна дотны жуулчид Өвөр Монголын түүх соёл, тал нутгийн уламжлал зэрэгтэй танилцаж Өвөр Монголын талаарх түүхийн мэдлэгээ зузаатгах болно. Ингээд өдрийн хоолны дараа Эрээн хот руу хүргүүлнэ. Эрээнд ирээд хил гаран Замын үүдэд ирнэ. Энд таныг жуулчны автобус тосч авна. Ингээд автобусандаа суун Улаанбаатар хот руу буцна.

өглөө/өдөр/-