Yahoo


Санал сэтгэгдэл

Вьетнам-Шууд нислэгтэй

Хүн ам: Газар нутгийн хэмжээгээр Италиас арай том ба Герман улстай дүйцэхүйц юм. Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг бий болгожээ. Ойролцоогоор 94.5 сая хүн амтай, сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа улс юм.

Цаг агаар: Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дунджаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байна.

 

Мөнгөн тэмдэгт: Дон-VND. 1 төгрөг ойролцоогоор 9.27 донтой тэнцэнэ. Вьетнам мөнгөний ханш маш бага бөгөөд Вьетнамын мөнгөний ханшаар бодоход маш хэцүү маш их тоо гардаг бөгөөд та Вьетнам мөнгөн дэвсгэртийг ам доллараар тооцож бодох нь худалдаа хийхэд хялбар байдаг. Хэдийгээр Вьетнам улсын мөнгө хэдэн саяар тоологдон ярих боловч энэ мөнгө нь ам долларт шилжүүлж бодоход маш бага мөнгө байдаг бөгөөд та худалдаа хийхдээ бүү санаа зовоорой.

Худалдааны төвүүд: Вьетнамд хямд үнэтэй ч маш сайн чанарын бараа зарагддаг нь зочин гийчдийг татдаг нэг гол шалтгаан юм. Хятадын язгууртан дээдэс ч хошууран авдаг байсан Вьетнам торго, гайхамшигт шаазан урлал бүтээлүүд нь дэлхийн хаанаас ч олдохгүй хямд үнэтэйгээр зөвхөн энд л зарагддаг байна. Жуулчдын сонирхлыг нэн ихээр татдаг бас нэгэн зүйл нь Халонг булангийн шөнийн зах юм. Өдрийн халуунд дэлгүүр хэсэх сонирхолгүй хүмүүст, хүссэн зүйлээ олж авах, урлагийн тоглолт үзэх, Вьетнамчуудын амьдралтай танилцах таатай боломж олдох юм.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-04-24
Үнэ
2,550,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ-Ханой-УБ нислэгийн тийз таксын хамт
  • Ханойд 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно./
  • Халонг буланд 4 одтой зочид буудалд энгийн өрөөнд 2-р байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч
  • Орон нутгийн хөтөч
  • Визний хураамж
Улаанбаатар–Ханой

Өдөр 1: Улаанбаатар–Ханой. 

Энэ өдрийн оройны OM7721 нислэгээр 09:00 цагаас Улаанбаатар хотоос Ханой хот руу шууд ниснэ. Ханой хотын Ной Бай  олон улсын нисэх онгоцны буудалд өдрийн 13:00 цагт газардаад өдрийн хоол зооглоод Lotte Tower-ын 65 давхарт гарч Ханой хотыг тольдоно. Дараа нь Ханой хотын Хоан Кием /Hoan Kiem Lake/ нуурын хойд хэсэгт нэгэн жижиг арал дээр байрладаг Жэйд уулын Ариун сүм буюу Temple of the Jade Mountain очиж үзнэ. Ханой-ийн хамгийн их зочилдог сүм нь час улаан гүүрээр нууртай холбогдсон сонгодог Вьетнам хэв маягаар барьсан байдаг.  Оройн хоол идээд зочид буудалдаа байрлан амрана. 

-/өдөр/орой
 
Ханой–Халонг Булан

Өдөр 2: Ханой–Халонг Булан. 

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа  Ханой хотын ХО Ши Мины Бунхан байрладаг Ба Динь төв талбай /Ba Dinh Square/ орно. Дараа нь Ханой хотын нэрийн хуудас болсон 1000 гаруй жилийн түүхтэй Нэг Тулгуурт Пагодаг /One Pillar Pagoda/ үзнэ. Нэг чулуун багана дээр модоор барьсан пагода нь бадамлянхуа цэцэглэхтэй адил төстэй загварчлагдсан ба цэвэр ариун байдлын бэлгэдэл, уй гашуудлын далайгаас гарч буйг илэрхийлдэг байна. Мөн Вьетнамын  Эзэн хаан Лу Тханх Тонг-ийн /Emperor Ly Thanh Tong/ 1070 онд үүсгэн байгуулсан Уран зохиолын сүмээр /Temple of Literature/ зочилно. Үдээс хойш Халонг булан /Halong Bay/ руу хөдөлнө. Оройн хоол идээд зочид буудалдаа байрлан амрана.

өглөө/өдөр/орой
 
Халонг Булан

Өдөр 3: Халонг Булан. 

Өглөөний цайны дараа 1994 онд анх ЮНЕСКО-н Дэлхийн Соёлын өвд  бүртгэгдсэн Халонг буланд зочилж усан онгоцонд сууна. Өдрийн хоолондоо шинэхэн, маш сайхан амттай далайн хоолуудыг амтлах зуур усан онгоц тань үлгэрийн диваажин мэт далай, шүрэн арал дундуур хөвөх болно. Гайхамшигт шүрэн арлын дундуур усан онгоцор аялах аялал таны сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Үдээс хойш Typhoon усан паркад тоглоно. Уг парк нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том парк бөгөөд дотроо 3 төрөлд хуваагддаг: гэр бүлийн хэсэг, хүүхдийн хэсэг мөн адал явдал сонирхогчдын хэсэг. Орой нь зочид буудалд байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Халонг Булан-Ханой. 

Өглөөний цайны дараа  Ханой хот руу автобусаар буцна. Ханой хотод ирмэгц өдрийн хоол идээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Вьетнам улс нь бөс бараа, торго, эрдэнийн чулуу, матар могойн арьсан эдлэл болон мөнгөн эдлэлүүдээрээ алдартай бөгөөд харьцангуй хямд үнээр худалдан авч аяны богцоо дүүргэх боломжтой.

өглөө/өдөр/-
 

Өдөр 5: Ханой–Улаанбаатар . 

Өглөөний хоол зочид буудалдаа идээд 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд өдрийн хоолны дараа нисэх онгоцны буудал явна. OM7722 нислэгээр 17:00 цагт Улаанбаатар буцсанаар энэ удаагийн аялал өндөрлөнө. Бидэнтэй хамт аялсан та бүхэнд баярлалаа. Дэлхийгээр аялах таны хүслийг бид биелүүлнэ

өглөө/өдөр/-