Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Берлин-Парис

Хүн ам: Берлин нь Германы нийслэл бөгөөд 16 мужийнх нь нэг юм. 3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг.Берлин нь Европын улс төр, соёл урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төв юм. Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль-де-Франс бүсийн төвд оршино.Парис нь хоёр мянган жилийн турш маш чухал суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ.

Үзвэрийн газрууд: Парис хот нь улс төр, боловсрол, үзвэр үйлчилгээ, мэдээлэл, хувцасны загвар моод, шинжлэх ухаан, соёл урлагт үзүүлэх нөлөө нь томоохон "дэлхийн хот" байх байр суурьд нь нэмэлт нөлөө үзүүлдэг юм. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчин ирдэг байна. Хот дотор нь олон алдартай газруудтай бөгөөд үүнээс гадна дэлхийд алдартай институцууд, паркууд байдаг. Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг.

Цаг агаар: Газар дундын тэнгисийн ойролцоо цаг агаар нь чийглэг халуун уур амьсгалтай, Альфийн нурууны хавиар сэрүүвтэр байдаг. Ихэнх нутгаар зундаа 25-35 хэм хүрч хална. Өвөлдөө -5+5 хэмийн халуун байдаг.

Мөнгөн тэмдэгт: Франц, Герман улсууд нь европын нэгдсэн мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг. 1 евро ойролцоогоор 2380 төгрөгтэй тэнцдэг.

Метро: Метрогоор үйлчлүүлэх нь Франц, Герман улсуудын томоохон хотуудад бол хямд үнтэй байдаг. 1-2 еврогоор метроны нэг удаагийн билет худалдан авдаг.      

Такси: Такси нь хамгийн багадаа 10 еврогоос эхэлдэг. Мөн ачаа бүр нь 2 евроны үнэтэй байдаг. Түгжрэл ихтэй томоохон хотод таксигаар явах нь нилээн үнэтэй тусдаг.

Худалдааны төвүүд: Парис хотод худалдаа хийхэд таатай томоохон худалдааны төвүүд олонтой. Парис хотын төвд байрлах Шателет, Галерей Лафаяат, Монтпарнасс зэрэг төвүүдтэй.

Богино хугацааны  виз хүсэхэд бүрдүүлэх бичиг баримт:

АЯЛЛЫН БОЛОН ГЭР БҮЛИЙН АЙЛЧЛАЛ ШЕНГЕНИЙ ВИЗ

(ЭНГИЙН ПАСПОРТ)

  • Визийг  төлөвлөж  буй аялал эхлэхээс дор хаяж  15 хоногийн өмнө мэдүүлсэн байх шаардлагатай.
  • Мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг доорхи дарааллын дагуу цэгцэлсэн байна.
  • Визний мэдүүлгийн хураамж (буцааж олгогдохгүй) : 60 евро,  харин  6-12 насны  хүүхэд  35 евро,  6-аас доош насны  хүүхэд үнэгүй (хураамжийг виз мэдүүлэхдээ зөвхөн төгрөгөөр бэлнээр төлөх бөгөөд  ханш 15 хоног тутам өөрчлөгдөж байдгаас шалтгаалан харгалзах  үнийн дүнг Та тус ЭСЯ-ны Визний хэлтсээс асууж тодруулна уу)
  • Хавсаргах  бичиг баримт дутуугаас  виз татгалзах магадлал өндөр болохыг анхаарна уу.
  • Виз  хүсэгч  нь өөрийн  биеэр  ирж  мэдүүлгээ  өгөх  шаардлагатай  бөгөөд  ингэхдээ  доорх  бичиг  баримтуудыг хавсаргасан байна :
    • Бүрэн гүйцэд бөглөсөн визний мэдүүлгийн маягт 1 ш
    • Шаардлага хангасан 35ммХ45мм-ийн хэмжээтэй 1% цээж зураг (зурганд тавигдах шаардлагыг ЭСЯ-ны цахим хуудаснаас, эсвэл Визний хэлтэст ирж  үзнэ үү )
    • Паспорт (хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар) :

-         Мэдүүлж  буй визний дуусах  өдрөөс хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх

-         Дор хаяж  2 чөлөөтэй хуудастай байх

-         Олгосон огнооноос хойш 10 жил өнгөрөөгүй байх

  • Төрсний гэрчилгээ (эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулгын хамт)
  • Өмнөх паспортууд (эх хувь + хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар) (хэрэв үрэгдүүлсэн, эсвэл өмнө нь паспорт авч байгаагүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авчрах + орчуулга)
  • Гэр бүлийн байдлыг харуулсан иргэний бичиг баримт (гэрлэлтийн баталгаа – эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулга)
  • Дор хаяж 6 сарын хугацаагаар ашигласан банкны дансны хуулга (эх хувь), эсвэл хадгаламжийн дэвтэр (эх хувь, хуулбар)

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-10, 2018-01-07, 2018-02-18, 2018-03-11
Үнэ
6,200,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Парис, Берлинд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • УБ-Берлин-УБ 2 талын тийз
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
Улаанбаатар - Берлин

Өдөр 1: Улаанбаатар - Берлин . 

Энэ өдрийн нислэгээр Улаанбаатараас Москва хотоор дамжин Герман улсын нийслэл Берлин хот руу ниснэ. Тус хотын Тегиэл олон улсын нисэх буудалд газардан тусгай унаагаар зочид буудал руугаа хүргүүлэн амарна. Дараа нь хотын аялал эхэлнэ. Үүнд: Бранденбургийн хаалга, Парламентийн ордон болон бусад үзэсгэлэнт газруудыг үзнэ.

-/-/орой
 
Берлин - Парис

Өдөр 2: Берлин - Парис. 

Өглөөний цай 08:00 буудалдаа ууна. Буудлаа хүлээлгэж өгөөд галт тэрэгний буудал хөтөчтэй хамт явна. 12:45 цагийн Парис явах галт тэргэнд сууж орой 20:54 цагт Парис хотын Est галт тэрэгний буудалд бууна. Хөтөч тосож аван унаагаар буудалд хүргэж өгнө. Оройн хоол идээд буудалдаа амарна.                                                                                                   

өглөө/-/орой
 
Парис

Өдөр 3: Парис . 

Өглөөний цайгаа буудалдаа уугаад хотын аялал хийнэ. Үүнд: Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхалтай бүтээлүүдээрээ Франц орныг зорих хүн бүрийн анхаарлыг татсан эдүгээ Францын ерөнхийлөгчийн ордон байрладаг Элисейн талбай , мөн Францын цэрэг улс төрийн томоохон зүтгэлтэн I Наполеон хааны бунхан, түүхт ялалтын хаалгыг харж, Парис хотын чимэг болсон 3-р Александр хааны алтан гүүрээр гарч, 300м өндөр Парис хотын билэгдэл Эйфелийн цамхагт гарна. Өдрийн хоолны дараа Сэргэн мандалын үеийн гайхалтай төлөөлөл Парисын Дарь эхийн сүмийг үзэж сонирхоно. Оройн хоолны дараа алдарт Сена мөрнөөр усан онгоцоор аялж, үзэсгэлэнт хотын шөнийн үзэмжийг тольдон харж нэгэн романтик үдшийг өнгөрүүлнэ. Буудалдаа ирж амарна.

өглөө/өдөр/орой
 
Парис

Өдөр 4: Парис. 

Өглөөний цай буудалдаа уугаад буудлаа хүлээлгэж өгнө. Энэ өдөр аялалаа хүн төрөлхтөний бүтээсэн урлаг, соёлын шилдэг бүтээлүүдийн дээжисийн цуглуулга  дэлхийн хамгийн том музей болох Луврыг үзнэ. Өдрийн хоол. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг.  Чөлөөт цагаараа дэлхийн загварын ертөнцийн томоохон төвийн нэг, худалдааны сонголт ихтэй баялаг төвүүдээрээ алдартай Парис хотын домогт “Galerie Lafayette”-ээр орж шоппинг хийж бусад худалдааны төвүүдээр явна. Орой хөтөч аялагчдыг Paris Est галт тэрэгний буудал хүргэж өгөөд 17:15 цагаас  галт тэрэг хөдөлж замдаа 1 удаа галт тэргээ солиод 5 цаг 55 мин дараа буюу 23.20 мин-д Muenchen Pasing галт тэрэгний зогсоолд ирнэ. Хөтөч тосож авч буудалд хүргэж өгнө.

өглөө/өдөр/-
 
Парис - Мьюнхен-Берлин

Өдөр 5: Парис - Мьюнхен-Берлин. 

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Буудлаа хүлээлгэж өгөөд энэ өдөр хөтөчтэй хамт жил бүр шар айргийн баяр уламжлал болон зохиогддог Мьюнхен хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Marienplatz, Olympiapark, Allianz Arena, Rathause гэх мэт гол гол түүх дурсгалт газруудтай танилцана. Өдрийн хоол. Өдрийн хоолны дараа галт тэрэгний буудал явж Мьюнхен хотын төв галт тэрэгний буудлаас /HBF/–с 16:18 мин-ийн Берлин орох галт тэргэнд сууж шулуун явсаар 6 цаг 23 мин-н дараа 22:41 мин-д Берлин хотын  төв галт тэрэгний буудалд /HBF/ ирнэ. Хөтөч тосож авч буудалд хүргэж өгнө.  

өглөө/өдөр/-
 
Берлин-Потсдам-Берлин

Өдөр 6: Берлин-Потсдам-Берлин. 

Өглөөний цайны дараа Потсдам хот явна. Потсдам хот нь Берлинээс холгүй байрладаг бөгөөд Германы сайхан хотуудын нэг юм. Голланд хороолол, ЮНЕСКО-ийн соёлын өвд орсон Оросын колони байсан Александровка, мөн Sanssouci ордон явж үзнэ. Өдрийн хоол. Өдрийн хоолны дараа Берлин буцаж явна. Чөлөөт цаг. Оройн хоол. Буудалдаа амарна.                                                                                                   

өглөө/өдөр/орой
 
Берлин

Өдөр 7: Берлин. 

Өглөөний цайгаа уугаад энэ өдөр чөлөөт өдөр.  

өглөө/-/-
 
Берлин - Улаанбаатар

Өдөр 8: Берлин - Улаанбаатар . 

Өглөөний цайгаа уугаад, буудлаа хүлээлгэн өгч хөтөчтэй хамт Тегел нисэх онгоцны буудал явна. 13:15 цагийн үед УБ руу нисэж дараа өдрийн өглөө 06:15 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудалд  газардсанаар энэ удаагийн аялал өндөрлөх болно.

өглөө/-/-