Yahoo


Санал сэтгэгдэл

Европ аялал /Берлин-Парис/

Хүн ам: Берлин нь Германы нийслэл бөгөөд 16 мужийнх нь нэг юм. 3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг.Берлин нь Европын улс төр, соёл урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төв юм. Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль-де-Франс бүсийн төвд оршино.Парис нь хоёр мянган жилийн турш маш чухал суурин газар байсан бөгөөд өнөө үед дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ.

Үзвэрийн газрууд: Парис хот нь улс төр, боловсрол, үзвэр үйлчилгээ, мэдээлэл, хувцасны загвар моод, шинжлэх ухаан, соёл урлагт үзүүлэх нөлөө нь томоохон "дэлхийн хот" байх байр суурьд нь нэмэлт нөлөө үзүүлдэг юм. Парис нь дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчин ирдэг байна. Хот дотор нь олон алдартай газруудтай бөгөөд үүнээс гадна дэлхийд алдартай институцууд, паркууд байдаг. Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг.

Цаг агаар: Газар дундын тэнгисийн ойролцоо цаг агаар нь чийглэг халуун уур амьсгалтай, Альфийн нурууны хавиар сэрүүвтэр байдаг. Ихэнх нутгаар зундаа 25-35 хэм хүрч хална. Өвөлдөө -5+5 хэмийн халуун байдаг.

Мөнгөн тэмдэгт: Франц, Герман улсууд нь европын нэгдсэн мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг. 1 евро ойролцоогоор 2380 төгрөгтэй тэнцдэг.

Метро: Метрогоор үйлчлүүлэх нь Франц, Герман улсуудын томоохон хотуудад бол хямд үнтэй байдаг. 1-2 еврогоор метроны нэг удаагийн билет худалдан авдаг.      

Такси: Такси нь хамгийн багадаа 10 еврогоос эхэлдэг. Мөн ачаа бүр нь 2 евроны үнэтэй байдаг. Түгжрэл ихтэй томоохон хотод таксигаар явах нь нилээн үнэтэй тусдаг.

Худалдааны төвүүд: Парис хотод худалдаа хийхэд таатай томоохон худалдааны төвүүд олонтой. Парис хотын төвд байрлах Шателет, Галерей Лафаяат, Монтпарнасс зэрэг төвүүдтэй.

Богино хугацааны  виз хүсэхэд бүрдүүлэх бичиг баримт:

АЯЛЛЫН БОЛОН ГЭР БҮЛИЙН АЙЛЧЛАЛ ШЕНГЕНИЙ ВИЗ

(ЭНГИЙН ПАСПОРТ)

  • Визийг  төлөвлөж  буй аялал эхлэхээс дор хаяж  15 хоногийн өмнө мэдүүлсэн байх шаардлагатай.
  • Мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг доорхи дарааллын дагуу цэгцэлсэн байна.
  • Визний мэдүүлгийн хураамж (буцааж олгогдохгүй) : 60 евро,  харин  6-12 насны  хүүхэд  35 евро,  6-аас доош насны  хүүхэд үнэгүй (хураамжийг виз мэдүүлэхдээ зөвхөн төгрөгөөр бэлнээр төлөх бөгөөд  ханш 15 хоног тутам өөрчлөгдөж байдгаас шалтгаалан харгалзах  үнийн дүнг Та тус ЭСЯ-ны Визний хэлтсээс асууж тодруулна уу)
  • Хавсаргах  бичиг баримт дутуугаас  виз татгалзах магадлал өндөр болохыг анхаарна уу.
  • Виз  хүсэгч  нь өөрийн  биеэр  ирж  мэдүүлгээ  өгөх  шаардлагатай  бөгөөд  ингэхдээ  доорх  бичиг  баримтуудыг хавсаргасан байна :
    • Бүрэн гүйцэд бөглөсөн визний мэдүүлгийн маягт 1 ш
    • Шаардлага хангасан 35ммХ45мм-ийн хэмжээтэй 1% цээж зураг (зурганд тавигдах шаардлагыг ЭСЯ-ны цахим хуудаснаас, эсвэл Визний хэлтэст ирж  үзнэ үү )
    • Паспорт (хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар) :

-         Мэдүүлж  буй визний дуусах  өдрөөс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх

-         Дор хаяж  2 чөлөөтэй хуудастай байх

-         Олгосон огнооноос хойш 10 жил өнгөрөөгүй байх

  • Төрсний гэрчилгээ (эх хувь, хуулбар, англи хэл дээрх орчуулгын хамт)
  • Өмнөх паспортууд (эх хувь + хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар) (хэрэв үрэгдүүлсэн, эсвэл өмнө нь паспорт авч байгаагүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авчрах + орчуулга)
  • Гэр бүлийн байдлыг харуулсан иргэний бичиг баримт (гэрлэлтийн баталгаа – эх хувь, хуулбар, франц хэл дээрх орчуулга)
  • Дор хаяж 6 сарын хугацаагаар ашигласан банкны дансны хуулга (эх хувь), эсвэл хадгаламжийн дэвтэр (эх хувь, хуулбар)

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-03-22
Үнэ
3,600,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - Зочид буудал
  • - Угтах/үдэх үйлчилгээ
  • - Берлин-Парис-Берлиний галт тэрэгний тийзний үнэ
  • - Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
  • - Хөтөлбөрт заасан хоол
  • - Орон нутагт хөтөч
  • - Хөтөлбөрийн дагуу унаа
  • - Гадаад зорчигчдийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - Олон улсын нислэгийн тийзний үнэ
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Хөтөч, жолоочийн цайны мөнгө
  • - Нийтийн унааны тасалбар
  • - Визний хураамж
Улаанбаатар - Берлин

Өдөр 1: Улаанбаатар - Берлин . 

Энэ өдрийн нислэгээр Улаанбаатараас Москва хотоор дамжин Герман улсын нийслэл Берлин хот руу ниснэ. Тус хотын Тегиэл олон улсын нисэх буудалд газардан тусгай унаагаар зочид буудал руугаа хүргүүлэн амарна. Дараа нь хотын аялал эхэлнэ. Үүнд: Бранденбургийн хаалга, Парламентийн ордон болон бусад үзэсгэлэнт газруудыг үзнэ.

-/-/-
 
Берлин - Парис

Өдөр 2: Берлин - Парис. 

Өглөөний цай буудалдаа ууна. Үдээс хойш Телевизийн Цамхаг үзнэ. Өдрийн хоол. Үдийн хоолны дараа Берлин хотын үзэсгэлэнт газруудыг  Spree голоор завиар 1 цаг зугаалж үзнэ. Үдээс хойш дэлгүүр орно. Орой нь  Францын нийслэл Парис  хот руу шөнийн вагоноор явна. Өдөр/оройн хоол чөлөөт. 

өглөө/-/-
 
Парис

Өдөр 3: Парис . 

Өглөө эрт Парис хотод ирнэ. Монгол хэлтэй хөтөч угтана. Буудалдаа очино. Өглөөний хоол идээд хотын аялал автобусаар хийнэ. Парисын түүх соёлын газрууд, уран барилгын сор бүтээлүүдийг  үзнэ. Бид аялалаа  Конкордын талбай, Парисын Дарь Эхийн сүм, Ялалтын хаалга,Опера зэргийг үзнэ. Үдээс хойш дэлхийн 7 гайхамшигийн нэг Эйфелийн цамхагаас Парис хотыг бүхэлд нь толидон харна. Өдөр/оройн хоол чөлөөт. Оройн хоолны дараа шөнийн Парисыг усан онгоцоор  үзнэ. Буудалд байрлана.

 

 

өглөө/-/-
 
Парис

Өдөр 4: Парис. 

Өглөөний цайны дараа Европын хамгийн үзэсгэлэнт газар болох Францын хойд хэсэгт, далайн эргийн ойролцоо чулуурхаг арал дээр орших Мон Мишээлийн зүг явна. Энэ алдарт сүм нь дундад зууны үеэс эргэл мөргөлчдийн очдог сүм байсан бөгөөд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтөний өв сангаар хамгаалагдсан газар юм. Мөн далайн зөөлөн таатай уур амьсгалыг мэдрэхийн зэрэгцээ Норманди мужийн үзэсгэлэнт сайхан байгалыг бишрэх болно. Парист орой 21цагийн орчим буцаж ирнэ. Өдөр/оройн хоол чөлөөт. Буудалд байрлана.

өглөө/-/-
 
Парис

Өдөр 5: Парис . 

Өглөөний цай буудалдаа ууна. Энэ өдөр 19-р зууны  алдарт зохиолч Виктор Гюгогийн гол үйл явдал өрнөдөг Парисын дарь эхийн сүм үзнэ. Үдээс хойш дэлхийн сор болсон урлагын бүтээлүүдийн цогцолбор болсон Луврийн музей үзнэ.Өдөр/оройн хоол чөлөөт. Буудалд байрлана.

өглөө/-/-
 
Парис-Берлин

Өдөр 6: Парис-Берлин. 

Өглөөний цай буудалдаа. Чөлөөт өдөр+Shopping. Орой Берлин хот руу  буцна. 

өглөө/-/-
 
Берлин

Өдөр 7: Берлин. 

Берлин хотод ирнэ.  Чөлөөт өдөр+Shopping. Өдөр/оройн хоол чөлөөт. Буудалд байрлана.

өглөө/-/-
 
Берлин - Улаанбаатар

Өдөр 8: Берлин - Улаанбаатар . 

Өглөөний хоол. Нисэх онгоцны буудал гаргаж өгнө. УБ буцна. 

өглөө/-/-