Yahoo


Нью Жуулчин Фэйсбүүк клуб

Зорилго

Монгол аялагчдын сэтгэл санаа, хүсэл эрмэлзлэл, үзэл бодлыг мэдэрч, тэдний хүссэн газарт аялах боломж бүрдүүлэх, мэдээллээр хангах, аялалд нэгтгэн оролцуулах, маркетингийн оновчтой арга хэрэгсэл бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах бүтэц бүрдүүлнэ.

Клуб

Нью Жуулчин Турс компани өөрийн аялагчдад зориулан дээрх зорилгоор энэ клубыг дэргэдээ ажиллуулна.

Гишүүнчлэл

  • Сайн дурын гишүүнчлэлтэй байна.
  • Давуу эрх эдэлнэ
  • Клубын гишүүн доорхи давуу эрхийг эдэлнэ.
  • Гадаад оронд аялах мэдээллээр хамгийн тэргүүн ээлжинд хангагдах
  • Тухайн аяллын бүтээгдэхүүний үнэ, явах өдөр зэрэг мэдээллийг тэргүүн ээлжинд авах
  • Клубын гишүүний хөнгөлөлт эдлэх
  • Аялалд оролцсон байдлаар хөнгөлөлт эдлэх
  • Вэб хуудсаар саналаа илэрхийлэх

Гишүүний хөнгөлөлт

Аялагч клубын гишүүн болсноор аяллын бүтээгдэхүүний үнээс 5 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

Аяллын хөнгөлөлт

Таны аяллын багцыг нийлүүлж, нийлбэр дүнгээс тодорхой хөнгөлөлт эдлүүлнэ. Багцад зочид буудал, унаа, тээвэр, хоол, үзвэр болон бусад бүх үйлчилгээ хамарна. Багцын хөнгөлөлтийн хэмжээг тухай бүрд нь тогтооно.

Гишүүнд тавих шаардлага

Нью Жуулчин Турс компаниар хамгийн багадаа 1 удаа гадаад улс орон руу аялснаар гишүүнээр бүртгэгдэх боломж нээгдэнэ. Бүртгүүлэхдээ дараах мэдээллийг та клубт өгнө: овог, нэр, регистрийн дугаар, хаяг, утас, факс, и-мэйл хаяг.