Yahoo


Чанар, аюулгүй байдал

ЧАНАРЫН УДИРДЛАГЫН БОДЛОГО

 

Хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөх хэрэгцээг мэдэрсэн оновчтой шийдэлд тулгуурлан, Чанарын удирдлагын тогтолцооны стандартад нийцсэн чанартай үйлчилгээгээр хэрэглэгчийн эрхэм сонголт байхын төлөө ажиллана.

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

Аялагч, ажилтан, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад болон сонирхогч талуудын эрүүл мэндэд гарч болох  эрсдлийг урьдчилан тооцож, сэргийлэх, байнга сайжруулах, холбогдох хууль, тогтоомж, журам, бусад шаардлагуудад нийцэж ажиллана.

  • Хариуцлагатай аялал жуулчлалыг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгон эрүүл, аюулгүй ажиллах нь  манай компанийн тэргүүн зэргийн  зорилго байна.
  • Хамтран ажиллагч-тур оператор, агентуудын хүсэл сонирхол, хүлээлтийг хангаж чадахуйц эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг компанийн стандарт болгоно.
  • Гэрээт үйлчилгээний газруудад олон улсын эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг хангах чиглэлээр хамтран ажиллана.
  • хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хууль, тогтоомж, дотоод журмаар зохицуулсан удирдлагын тогтолцоо бүрдүүлэх аргаар аюулгүй, найдвартай, итгэл хүлээсэн, баталгаатай компани гэсэн нэр хүндийг бий болгоно.
  • Компанийн зүгээс үндсэн ба гэрээт ажилтнуудад ХЭМАБ-ын соёлыг сургаж төлөвшүүлнэ.
  • Аялагчдын болон үйлчлүүлэгчдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж ажиллах нь хүн бүрийн үүрэг байх бөгөөд гарч болзошгүй эрсдэлийг шуурхай мэдээллэх, хүргэх төлөвшилийг ажилтан бүрт бий болгох
  • Бидний бүхий л аялал, ажлын байранд учирч болох ХЭМАБ-ын эрсдлийг урьдчилан тооцсоны үндсэн дээр  аяллын бүтээгдэхүүн боловсруулна

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН .......

                                                                 тогтвортой, 

                                                                 хариуцлагатай,     

                                                                  нутгийн иргэдийг дэмжсэн,

                                                                   ногоон,

                                                                   эко аялалыг эрхлэх.